Өмч хөрөнгөнөөс шалтгаалаад Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа намууд харилцан адилгүй байна
2015-12-02 03:29:26

С.Пүрэвжав, Хэнтий аймгийн АН-ын дэд дарга

Улс төрийн намын санхүүжилтын асуудлаар Хэнтий аймгийн идэвхтэн гишүүд ярилцаад дараахь саналыг дэвшүүлж байна. Үүнд:

  1. Улс төрийн намуудын хуулинд санхүүжилтийн асуудлыг эмхтэй цэгцтэй амьдралд нийцсэн заалтуудыг оруулах
  2. Намуудыг төрөөс санхүүжүүлэх нь зөв байна. Одоогийн байдлаар АН-ын хувьд ҮЗХ-ны гишүүдээс, МАН-ын хувьд Бага хурлын гишүүдээс санхүүжиж байна. Үндсэн санхүүжилтын  90-95% ийг нь эдгээр хүмүүс санхүүжүүлж байна. Эдгээр хүмүүс нь аймгийн хэмжээнд 10-аад л хүн байна. Иймээс эдгээр 10хан хүний хэмжээнд улс төрийн нам явахыг үгүйсгэхгүй. Манай аймгийн хувьд энэ асуудал харьцангуй байхгүй. Бусдын ярианаас сонсоход бусад аймгуудад их байдаг.
  3. ҮЗХ, Бага хурлын гишүүдийн өгч байгаа хандив нь улс төрийн намуудын төлөвшилд тийм сайн эерэгээр нөлөөлөхгүй. Цөөн хүний хандив авдаг учраас сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс төсвөөс санхүүжүүлэх нь улс төрийн намуудын үүрэг хариуцлагатай ажиллах чадвар, чадамж, тэнд ажиллаж байгаа боловсон хүчний өөрийн цэвэр ариун ёс суртахуун, ёс зүй зайлшгүй нэмэгдэнэ. Хэн нэгэн хүний мөнгийг авчихсан дэмжлэгээр явж байгаа хүмүүс бол төрийн албыг ёс зүйтэй шаардлагын хэмжээнд ажиллана гэдэг бол байхгүй асуудал. Тиймээс төсвөөс санхүүжүүлэх асуудалд манай аймгийн намын хорооны гишүүд санал нэгтэй байдаг.

Дараагийн анхаарах асуудал нь намуудын өмч хөрөнгөтэй байх асуудал. Өмч хөрөнгө нь өөрөө намуудын төлөвшилд харьцангуйгаар буруу нөлөөлж байна. Яагаад гэвэл санхүүжилттэйгээ л бас холбоотой. Олон барилга байшинтай намууд үйл ажиллагаагаа түрээслээд орлогоо олоод яваад байдаг намууд бусад намуудыг бодоход харьцангуй санхүүжилтээр илүү учраас хүмүүст нөлөөлөх боломж нь илүү байна гэж үзэх боломжтой.

Өмч хөрөнгөнөөс шалтгаалаад Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа намууд харилцан адилгүй байна. Мөнгөнийхөө нөлөөллөөр өөр өөр байна. 330 сумтай тэр бүр намуудын байртай гэвэл 700 ширхэг ажлын байр гарах боломжтой.Улс төрийн намуудын хуулиас өмнө намуудын хөрөнгийг  бүртгэлд авч шаардлагатай гэж үзвэл тусгай ажлын шугамаар авч болно.

Үндсэн хөрөнгөнөөс намууд өөрсдөө татгалзах нь зүйтэй.Манай намын хороо 2 сард хуралдахдаа  улс төрийн намууд үндсэн хөрөнгөнөөсөө татгалзах нь зүйтэй байна гэсэн уриалгыг улсын хэмжээнд гаргая гэсэн санаачлагыг олонхи нь дэмжсэн санал асуулга болсон. Үүнийг ямар түвшинд шийдүүлэх вэ  мөн намын дээд түвшинд санал тавьяа гэсэн. Үндсэн хөрөнгөтэй байна гэдэг асуудал, дээрээс нь намын санхүүжилт бохир байна гэдэг бол улс орны засаглалын чадавхитай холбоотой болоод байна.

Санхүүжилт  бохир явах тутам  төр засгийн удирдлагад гарч буй сонгогдож буй хүмүүсийн ёс зүйтэй байдал алдагдсан зөвхөн эргүүлээд өөрөө хандивласан мөнгөө олж авах гэж ажилладаг байгаа болохоор одоогийн эдийн засгийн хүндрэл гэхээсээ засаглалын хямрал улс төрийн намуудын тухай хууль, санхүүжилттэй холбоотой. Үүүнийг зөвөөр шийдэх хэрэгтэй.Олон зүйлүүдийг санхүүжилтийн хувьд нь хориглох, дээрээс нь хариуцлага тооцох заалтууд маш олон орж ирэх хэрэгтэй байна.

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: