Намуудад өгсөн санхүүжилтийг хэрхэн юунд зарцуулсан тайланг төдийлэн аваад байдаггүй
2015-12-02 03:30:23

Ө.Цогтбадрах, Хэнтий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга

Хэнтий аймгийн ИТХ 2012 онд зохион байгуулагдаад нийт 39 төлөөлөгчтэй үүнээс 25 нь АН, 14 нь МАН-аас сонгогдсон. Ер нь өмнө ч байсан одоо ч байгаа тодорхой хэмжээний санхүүжилтийг аймгийн ИТХ-д суудалтай намууд авдаг.

Манай аймгийн хувьд нэг төлөөлөгчид ноогдох мөнгөн дүн жилийн 2 сая байдаг. ИТХ-аас 1 сая төгрөгийг шууд намуудад нь суудлын тоогоор шууд шилжүүлдэг. Үлдсэн 1 сая төгрөгийг ИТХ-ын төлөөлөгчдөө жилд 2 удаа 500000 –аар өөрийн тойрогт ажиллах үйл ажиллагааны зардалд зориулж санхүүжилтийг авдаг.

Намуудад өгсөн санхүүжилтийг хэрхэн юунд зарцуулсан гэдэг тайланг төдийлэн аваад байдаггүй. Энэ талын хаана яаж тайлагнах вэ гэдэг зохицуулалт ч байдаггүй.

ИТХ-ийн төлөөлөгчөө өгч байгаа санхүүжилтийн хувьд бид тодорхой хэмжээний тайлан авдаг. Өмнөх санхүүжилтийн тайлангаа гаргаж өгөөд дараагийн санхүүжилтээ авах бололцоог хангадаг.

Аймгийн ИТХ-ын төсөвт нь хурлын төлөөлөгч тойрогтоо ажиллах, бодлогын хороодуудад чиглэл чиглэлийн албан байгууллагад очиж ямар нэгэн ажлын хэсэг ажлуулах, тогтоолын шийдвэрийн биелэлт, хуулийн хэрэгжилтэд хяналт зэрэг үйл ажиллагаанд эсвэл өөрсдөө ажлын хэсэгт орж ажиллаж болдог. Энэ тохиолдолд томилолтыг болоод бусад үйл ажиллагааны зардлыг аймгийн ИТХ-ын төсөвт суулгасан хэмжээгээр тодорхой хэмжээний санхүүжилтыг олгодог. ИТХ-ын төлөөлөгчдөд ийм л төрлийн санхүүжилт байдаг.

Санхүүжилтийн мэдээлэл жирийн иргэдэд хэр зэрэг нээлттэй байдаг вэ?

Манай аймгийн ИТХ хуралдаанаа нээлттэй хийдэг. Иргэдийн оролцоог хангаж өгдөг. Чингис хотын болон хөдөөний иргэдээс тодорхой хэмжээний төлөөллийг тусгай суудалд суулгаж  оролцуулдаг.  Оролцуулахдаа зүгээр нэг суудалд сонсох биш тодорхой хэмжээний санал бодлоо хэлэх нөхцөл бололцоогоор хангадаг. Энэ тохиолдолд жишээлбэл, аймгийн нийт төсөв батлахад энэ мөнгөн дүн яригддаг. ИТХ-д суудалтай намуудын бүлгийн дарга нар иргэдийн өмнө телевизийн өмнө гарч ирээд намын санхүүжилтэд ийм ийм мөнгө төгрөг хэрэгтэй байна ингэж ингэж зарцуулах хэрэгтэй байна гэдгээ ил тод хэлдэг. Дараа нь шилэн дансаар бүх тайлан гаргадаг. Төлөөлөгчийн зардал энэ сард хэдэн төгрөг гарч вэ, төсвийн хуваарьт хэдэн төгрөг тавигдаад хэд нь гүйцэтгэлээрээ гарч вэ гээд тайланд тусгагдаад явдаг.

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт харахад тухайн төлөөлөгч тус бүрээр гарна. Ямар төлөөлөгч хэзээ санхүүжилтийн мөнгө авсан байна гээд байж байдаг. Энэ бол нээлттэй ил тод байдаг. Энэ ямар нэгэн байдлаар далд байх боломж одоогийн хуулиар байхгүй.

  • Barnypok 2017-01-06 08:47:00
    WLnlf8 http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: