Гишүүд болон аймгийн намын хороонд тооцоог эргэж тайлагнахад хялбар болгох үүднээс тасалбар гаргасан
2015-12-02 03:31:22

Г.Хэрлэнчимэг, Хэнтий аймгийн МАН-ын дэд дарга

Хэнтий аймгийн МАНамын хорооны санхүүжилтын гол эх үүсвэр нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн суудлын мөнгө. Мөн намын байрны түрээсийн орлого, намын гишүүд дэмжигчдийн хандив, хураамжнаас бүрдэнэ

.Манайх сайхан байртай. Намын байрны түрээсийн орлогоор дотоодын урсгал үйл ажиллагаандаа зарцуулж байгаа. Гэрэл цахилгаан, тог ус, ажилчдын цалин гээд зардлууддаа зарцуулдаг.

Харин ИХТ-аас ирж байгаа суудлын мөнгийг тойрогтоо сумдад ажиллах, намын олон нийтийг зориулсан арга хэмжээнд зарцуулдаг.

Аймгийн намын хорооны 99 гишүүд болон энгийн гишүүд татвар, хандив, тусламж, хураамжууд төлж байгаа.  Өнгөрсөн хугацаанд өгсөн хандив хураамжуудыг өгсөн хэмжээгээр нь авдаг байсан бол одоо аймгийн намын хорооны хурлаар хэлэлцээд санхүүжилтийн журам  гаргасан. Энэхүү журамд өгч байгаа энгийн гишүүд болон аймгийн намын хороонд тооцоог эргэж тайлагнахад хялбар болгох үүднээс тасалбар гаргасан. Үүрийн дарга нартаа энэ тасалбарыг хүргэж нэг хувийг гишүүддээ нөгөө хувийг аймгийн намын хороондоо эргэж тооцоо хийдэг байдлаар тасалбарыг гаргасан. Ингээд орлогуудынхоо бүрдэлтээр үйл ажиллагаагаа явуулаад эргээд намын гишүүддээ, аймгийн ИТХ –д, олж байгаа эх үүсвэр болгондоо буцаагаад тайлангаа хүргүүлдэг. Төлөөлөгч болгон үйл ажиллагааны зардлаа аль орон нутагт яаж ажиллав, ямар үйл ажиллагаа зохион байгуулав гэдгээ бүх зурагтай, баримттай тайлангаа аймгийн ИТХ-д хүргүүлдэг.

Нөгөө талаасаа аймгийн намын хорооны хурлыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулдаг. Оныхоо төгсгөлд ирэх жилийнхээ бүх үйл ажиллагааг төлөвлөж хурлаараа хэлэлцээд дараа жилийн эхний улиралд өнгөрсөн оныхоо тайланг намын хорооны гишүүддээ  санхүүгийн тайлантайгаа тайлагнаж ирсэн. Намын гишүүддээ үүрээрээ дамжиж зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд улирал болгон үүрийн хурлыг зохион байгуулдаг. Сумын намын хороод, аймгийн намын хороод гээд шат шатандаа зохион байгуулсан үйл ажиллагаа, тухайн үйл ажиллагааг зохион байгуулахад хичнээн төгрөгний санхүүжилт  зарцуулсан вэ гэдэг тайлангаа хүргээд явчихдаг.  Мөн бичмэл хэлбэрээр төв намдаа, энгийн иргэдэд сонин, телевизээр дамжуулж үйл ажиллагааныхаа тайланг хүргэдэг.Хэнтий аймгийн МАНамын хороо намуудын тухай хуулийн төсөлтэй танилцсан. Төслийн гол санаа нь бүх шатны намын байгуууллагыг намын байргүй болгоно, төсвөөс санхүүжих гэсэн гол  цөм асуудал яригдаж байгаа.

Хэнтий аймгийн МАН-ын хороо энэ дээр сөрөг байр суурьтай байгаа. Бид намын гишүүдийнхээ хандив тусламжаар энэ сайхан байрыг босгосон.  Энэ байрандаа бүхий л үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр бид энэ байраа төрд хураалгана, өгнө гэдэг асуудал хэцүү.  Ер нь олсныхоо хэрээр л зарцуулдаг.  Улс төрийн намуудын гол асуудал бол аль хэртээ бид санхүүжилтийг босгож ажиллаж чадна тэр хэрээрээ үйл ажиллагаагаа явуулдаг.  Тэгэхээр бид ийм баригдмал байдалд биш өөрсдийнхөө олсон хөрөнгөөр зөвхөн намын гишүүд ч гэлтгүй энгийн иргэддээ намын бодлого шийдвэрээ хүргэх, мэдээж олон нийтийн бүхэл арга хэмжээн дээр хамт энэ зүйлийг хуваалцдаг учраас намын байрыг хураах, төрөөс санхүүжих гэсэн асуудалд Хэнтий аймгийн МАН-ын хороо эсрэг байр суурьтай байгаа.

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: