Байр байсан байгаагүй суманд улс төржилт жалга довны үзлээр явж байгаа
2015-12-02 03:44:00

О.Болормаа, Хэнтий аймгийн ИЗНН, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч

ИЗНН нь Удирдах зөвлөлийн гишүүд, үүрийн гишүүдээс санхүүжилтийг бүрдүүлдэг. Дэмжигчид олон ч гэсэн гишүүд цөөн. Цөөн тооны гишүүнтэй учир багаахан хэмжээний мөнгө цуглардаг.  Энэ дээр олон  нийтэд манай санхүүжилт ийм тийм гэж ил тод зарласан юм байхгүй.

Өөрийн өнцгөөс харахад төсвөөс намыг санхүүжүүлэх нь зөв алхам биш сонгуульд маш их мөнгө гардаг, арай эрх тэгш биш зүйл биш болох байх. Сонгуульд зориулж байхын оронд ард иргэдийн эрүүл мэнд, боловсролд хүндээ тулсан зүйлд зарцуулах хэрэгтэй. Хэтэрхий их бүтээн байгуулалтад мөнгө зарцуулж байна. Зөвхөн барилга барьснаараа хөгжихгүй гэдгийг бид бүгд харж байгаа. Эрүүл боловсролтой иргэнтэй байж л хөгжинө.

Улс төрийн нам үйл ажиллагаагаа явуулахын тулд хөрөнгө, санхүүжилт, байр сууц байх ёстой.

Зардлын хувьд бусад намуудтай адил гаргах хэрэгтэй байгаа. Харьцангуй жижиг гэдэг утгаараа санхүүжилт бол үнэхээр тулгамдсан асуудал болдог.  

Сонгууль болохоор өөрсдийнхөө хүчээр улс төрийн зөвлөл, удирдах зөвлөлийн санхүүжилтээр л эргэлдэж байдаг. Тэрнийхээ хүчинд явж байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд байр эзлэхүйц суудлуудтай болж чадахгүй л байгаа. Манай намын хувьд Хэрлэн суманд гэхэд л ганцхан суудалтай.  Нийтдээ Хэнтий аймгийн хэмжээнд бүх сумдад нилээд 9 суудалтай.

Суманд улс төрийн намын байр байх шаардлагагүй гэдэг дээр байр байсан байгаагүй суманд улс төржилт жалга довны үзлээр явж байгаа шүү дээ. Тэр чинь байр байсан байгаагүй адилхан. Нэг баг дээр багийн дарга нэр дэвшээд тэрүүгээр дүүрэн хамаатнууд байхад тэр хүн гараад ирж байгаа тал бий.  Тиймээс энэ бол байртай холбож шийдэх асуудал биш байх.

Засгаас гаргадаг төсөвтэй байна гэдэг өөрийн зүгээс байж боломгүй юм гэж бодоод байгаа. Дотроо л яаж шийдэх ёстой асуудал гэж бодож байна.

Хэрлэн сум ч гэдэг юм уу бусад жижиг сумдын ИТХ-д суудлын мөнгө гэж авдаггүй. Хотод нийслэлийн дүүрэг рүүгээ хувааж өгдөг байх. Аймагт сумд руугаа хандсан юм байдаггүй.

Аймгийн ИТХ-ын гишүүд суудлаараа мөнгө авдгийг мэднэ. Нэгэнт ялаад гараад ирсэн чинь тэдний авах нь зөв л байх. Эрх тэгш гээд өөрсдөө сонгуульд ороод ялаагүй байж авна гэдэг утгагүй байх л даа. Гэхдээ улс төрд гуравдагч хүчин гээд явж л байгаа юм чинь бас тодорхой хувь заагаад өгч болох л эд  л дээ.

 ИТХ-д цөөнх байх нь олонхи гар өргөөд л бүгдийг шийддэг. Энэ тохиолдолд яах вэ гэдэг асуудал байдаг.

  • Barnypok 2016-12-31 11:15:00
    5rnY4k http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: