Ерөнхийлөгч ердөө 3 сая төгрөгийн хадгаламжтай, үнэн үү?
2018-04-06 09:12:05

Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн албан тушаалтнууд 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн билээ. Энэхүү хөрөнгө, орлогын мэдүүлгийн тодорхой хэсгийг өнгөрсөн сарын 28-нд олон нийтэд ил болгосон юм. Эдгээрээс төрийн гурван өндөрлөгийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг харахад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ердөө 3 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Харин бусад хөрөнгөө хувьцаа, үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө хэлбэрээр хадгалдаг гэж мэдүүлжээ. Eagle.mn сайтад тэдний хөрөнгийг зурган хэлбэрээр оруулсныг хуваалцъя. 

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: