Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн зардлын тайлан ил тод боллоо
2018-06-12 08:53:33

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээний гишүүн болох Бодлогод залуусын хяналт ТББ-аас нэг жилийн хугацаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийг хэрэгжүүлжээ. Энэхүү мониторингийн дүнд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нам, нэр дэвшигчдийн зардлын тайланг Сонгуулийн Ерөнхий Хорооноос (СЕХ) 5-р сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.

Бодлогод залуусын хяналт ТББ-аас тус зардлын тайланг хүлээн авах гэж СЕХ, ҮАГ-т удаа дараа бичгээр хандаж, хүсэлт гаргасан боловч гаргаж өгөхөөс татгалзаж, мэдээлэл хүлээн авах эрхийг зөрчсөн үйлдэл гаргажээ. Иймд тус ТББ-ын зүгээс Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг үндэслэж, 2018 оны 3-р сард Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т хандан гомдол гаргаснаар, тус зардлын тайлангийн эх хувь СЕХ-нд хадгалагдаж байгаа нь тодорхой болсон. Ийнхүү ХЭҮК-оос иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх нь олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн Хуулиар хамгаалагдсан болохыг тогтоож, СЕХ-нд хандан албан тоот хүргүүлсэн байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар нам, нэр дэвшигчдээс СЕХ-нд хүргүүлсэн энэхүү тайланд тулгуурлан Үндэсний Аудитын Газраас (ҮАГ) аудит хийж, 2017 оны 11-р сарын 17-нд дүгнэлтээ олон нийтэд ил тод болгожээ.

Энэхүү зардлын тайлан нь нэр дэвшигч, намууд сонгуулийн зардлаа холбогдох төрийн байгууллагуудад хэрхэн тайлагнадаг болохыг харуулсан баримт бичиг бөгөөд улс төрийн намын санхүүжилтийн асуудалд эрх зүйн нарийвчилсан, тодорхой зохицуулалт үгүйлэгдэж байгааг нотолж байна.

Татах линк: https://drive.google.com/file/d/1sJ5HcNXVfJ3f1xC_kWC7Aw0OzYS-wLix/view?usp=sharing

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: