Их хандив өгсөн хүний эрх мэдэл намд давамгайлах, жагсаалтад дээгүүр бичигдэх, дотоод ардчлал алдагдах гэх мэт сөрөг талуудтай
2015-12-02 03:22:59

П.Эрдэнэбат,  Дархан-Уул аймгийн АН-ын ХЭГ-ийн дарга

Дархан уул аймгийн ардчилсаннамын хороо дүрмийн хүрээнд татвар, сонгуульт гишүүний татвар, хандив, суудлын мөнгө орон нутгийн төсвөөс орлогоо бүрдүүлдэг.

ҮЗХорооны  9 гишүүн 1 сая төгрөг төв намдаа өгдөг ба түүний 30%-ийг нь нам буцааж орон нутагт олгодог. Үүнээс 2.7 сая төгрөг орж ирдэг.

Дархан-Уул АН 33 суудлаас 11 суудалтай. Нэг суудалд жилд 5 сая төгрөг хуваарилдаг.Сарын 4.5 сая төгрөг орж ирдэг.

Дархан сумандаа 1 сая төгрөг хуваарилдаг.Гишүүдийн татвар 1200 төгрөг. Нийт  10000 гишүүнтэй ч шинэчилсэн бүртгэлээр 5000 хүн бүртгэгдээд байгаа.Аймгийн намын хорооны сонгуульт гишүүд жилдээ 120000 төгрөг төлдөг. Намын хорооны 99 гишүүн (33x3) байдаг.

Төлөөгүй намын хорооны гишүүн эргэлтийн ротацид ордог.Цалин 3.5 сая төгрөг, байрны ашиглалтад 0.5 сая зарцуулдаг.  Урсгал зардал намын улс төрийн ажилтнуудын цалин, нийгмийн даатгал, намын байрны ашиглалтын зардал цахилгаан,холбоо, ус, дулаанд зарцуулдаг. Намын баяр, бусад баярын арга хэмжээ, нийгэм рүү хандсан арга хэмжээнд санхүүжилт дутагдалтай байдаг.

3, 9-р сард намын хорооны ээлжит хурлыг зохион байгуулдаг ба 3-р сарын хурлаас өмнө татвар, хураамжаа төлдөг.

Хандивын хувьд намын дарга болон бусад мөнгөтэй хүмүүс  үүрээд л явдаг.

Аймгийн ИТХ-ын гишүүн

  1.    Тойрог
  2.    Жагсаалт – 1/3 урдуур

Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулаад намын байгууллагын санхүүжилтийг төсвөөс  олгох, тодорхой хязгаарын хүрээнд хандив тусламж өгдөг болох хэрэгтэй.Их хандив өгсөн хүний эрх мэдэл намд давамгайлах, пропорцианал системээр жагсаалтад дээгүүр бичигдэх, дотоод ардчлал алдагдах гэх мэт сөрөг талуудтай.

Санхүүгийн тайлангаа намын хорооны хурал дээр гишүүдэд тавьдаг. Үндсэн дүрмийн дагуу жилийн эцсийн тайлангаа аудит хийлгэдэг.Намын үйл ажиллагаа явуулахад хөрөнгө санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа. Иймээс тодорхой хандив тусламжийг авахаас өөр аргагүй.

Тиймээс ҮЗХ, намын хороо, хүмүүс  руу ханддаг. Манай хувьд санхүүжилтийг намын дарга босгоод явж байгаа.Дарханаас гарсан гишүүн Ганбаатарт Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг түшиглэн боловсруулах, баяжуулах үйлдвэр барина гэсэн амлалтыг нь сануулмаар байна.

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: