Улс төрийн нам бизнесээс ангид байх үүднээс төсвийн орлогоос суудлын мөнгөөр санхүүжиж байгаа энэ зарчим зөв юм.
2015-12-02 03:25:47

С.Насанбат, Дархан-Уул аймгийн МАН-ын дарга, Аймгийн засаг дарга асан

МАН-ын дүрмийн хүрээнд бид орон нутгийн хяналтын хороонд тухайн оны тайланг өгөөд үүн дотроо санхүүгийн зарцуулалтыг хянаад  хяналтын хорооны дүнг бүх намын гишүүдийн хуралд тайлагнаад эндээс гарсан тогтоол шийдвэрээ хэлэлцэж дүгнээд намын УЗ рүү нэгтгэсэн тоо, мэдээ тайлангаа өгдөг зарчмаар явж байна.

Улс төрийн намын санхүүжилтын хувьд улс төрийн намын тогтвортой байдлыг хангах, улс төрийн нам бизнесийн салбараас ангид байх үүднээс төсвийн орлогоос суудлын мөнгөөр санхүүжиж байгаа энэ зарчим зөв юм. Энэ нь улс төрийн нам орон нутагт тогтвортой байх, үзэл бодол, баримтлалаа түгээн дэлгэрүүлэх тал дээр зөв гэж харж байна. Нэгэнт л төрийн тогтолцоо, томоохон институцийг улс төрийн намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, түүнийг дэмжиж байгаа улсууд бий болгож тохиолдолд аливаа шатанд улс төрийн байх ёстой, энэ санхүүжилтийн тодорхой хэмжээг төсвөөсөө авдаг энэ тогтолцоо цаашид үргэлжлээд явбал зөв юм гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: